Сайтын бүтэц
11 33 08 44

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ

Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн ТУШААХ нь:

 

1.Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн  зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-ын дагуу албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалган тогтоох, төрийн албан хаагчийн ёс зүйн сахилга хариуцлагын чиглэлээр сургалт зохион явуулах үүрэг бүхий Ёс зүйн хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Ёс зүйн хорооны дарга:Орлогч дарга
Гишүүд:

Захиргааны хэлтсийн дарга

Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга

Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга:

Хүний нөөцийн мэргэжилтэн.

 

  1. Албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг сахиулах, урьдчилан сэргийлэх, ёс зүйн сахилга хариуцлагын чиглэлээр сургалт явуулах ажлын төлөвлөгөө батлуулж, жилийн эцсээр тайлагнахыг Ёс зүйн хороо /Орлогч дарга/-нд даалгасугай.

 

  1. Холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шударга, оновчтой, үнэн бодит дүгнэлт гаргах, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг мөрдлөг болгон ажиллахыг Ёс зүйн хороо /Орлогч дарга/-нд үүрэг болгосугай.

 

  1. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан 2016 оны А/13 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.