Сайтын бүтэц
11 33 08 44

“Project Alias” төхөөрөмж мэдээлэл алдагдахаас сэргийлнэ

Орчин үед хүмүүс цаг хугацаагаа хэмнэх, ухаалаг үйлдэлт дэвшилтэт технологийг түлхүү хэрэглэх болсон. Үүнийг ихэвчлэн дуут хоолойн команд хүлээн авагч ухаалаг өсгөгчийн тусламжтайгаар хийдэг. Харин энэ технологи өнөө цагт хэтэрхий ухаалаг мөн олон нийтийн цахим сүлжээнд үргэлж холбоотой байдаг тул иргэд хувийн мэдээллээ гадагш алдах тохиолдол гарч байдаг. Тэгвэл тусгай зориулалтын нэмэлт ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар энэ асуудлыг шийдэх боломжтой болсон байна.

Одоо цагт дэлхийн улс орон бүрт ажиллаж амьдарч байгаа сая сая иргэд “Google Home”, “Amazon Echo” гэх дуут хоолойн команд хүлээн авагч ухаалаг системийн хэрэглэгч болсон. Үүнийгээ дагаад гэр ахуйн цахилгаан хэрэгсэл бүгд энэ технологийг түшиглэн ажилладаг болоод байна. “Consumer Electronics Show” буюу Хэрэглэгчдэд зориулсан орчин үеийн цахилгаан барааг танилцуулах үзэсгэлэн яармаг Лас-Вегас хотноо энэ сарын 8-аас 11-ний өдрүүдэд зохион явагдлаа.

Энэ үеэр маш олон гайхалтай технологи тэр дундаа төрөл бүрийн үүрэгтэй дуут хоолойн команд хүлээн авагч систем бүхий төхөөрөмжийг танилцуулсан. Эдгээрийн дотроос олны анхаарлыг ихээр татаж чадсан нэг бүтээл бол энэхүү “Project Alias” гэх төхөөрөмж юм. Үүнийг ямар ч төрлийн дуут хоолойн команд хүлээн авагч төхөөрөмжид суурилуулан хослуулан ашиглах боломжтой.

Гол ажиллах зарчим бол мэдээллийг гадагш алдагдахаас сэргийлсэн хамгаалалтын системээр хангагдсан явдалд байгаа юм. Үүнийг технологийн салбарын хакерууд дизайнер Бьерн Карман, Торе Кнудсений хамтаар зохион бүтээжээ. “Project Alias” төхөөрөмжийг дуут хоолойн команд хүлээн авагч төхөөрөмжийн дээд хэсэгт суурилуулан хэрэглэдэг. Зөвхөн эзэмшигчийн асуусан асуултад хариулж, мэдээлэл дамжуулах, туслах боломжтой тул хувийн нууц мэдээллийг өндөр системийн аргаар хамгаалж өгдөг хэмээн танилцуулсан нь онцлогтой болжээ.

Бусад мэдээ

“Project Alias” төхөөрөмж мэдээлэл алдагдахаас сэргийлнэ

Орчин үед хүмүүс цаг хугацаагаа хэмнэх, ухаалаг үйлдэлт дэвшилтэт технологийг түлхүү хэрэглэх болсон. Үүнийг ихэвчлэн дуут хоолойн команд хүлээн авагч ухаалаг өсгөгчийн тусламжтайгаар хийдэг. Харин энэ технологи

ДЭЛГЭРЭНГҮЙ »