Сайтын бүтэц
11 33 08 44

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

2018.04.10

     Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, ажлын талбарын удирдлагыг нэвтрүүлэх” –ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

       Үнийн саналыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг аас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д цахим хэлбэрээр ирүүлнэ хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/ эсхүл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ц. Жигжиджавын гудамж-9, Бага тойруу-15160, “Хангарди ордон”-ны 7 дугаар давхар, “Нийслэлийн Мэдээллийн технологийн газар”, 704 тоот өрөө

Холбоо барих утасны дугаар: 11-330899, 11-330844