Сайтын бүтэц
11 33 08 44

Сонгинохайрхан дүүргийн 5, 7, 9, 10, 11, 25, 28 дугаар хороодын шилэн кабелиудын засварын ажлыг бүрэн хүлээлгэн өглөө

Сонгинохайрахн дүүргийн 5, 7, 9, 10, 11, 25, 28 дугаар хороодын шилэн кабелиудын засварын ажлын техникийн даалгаврыг боловсруулж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн. Гүйцэтгэгчээр шалгарсан компанитай 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 2017 оны 12 дугаар сарын 01-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 5, 7, 9, 10, 11, 25, 28 дугаар хороодын шилэн кабелиудын засварын ажлыг хийж хэвийн ажиллагаанд оруулсан.

Иргэдэд хороодоос үзүүлдэг төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах, хорооны үйл ажиллагаа хэвийн явагдах, Цагдаагийн газрын сүлжээ, улсын бүртгэл, утасгүй интернет зэрэг сүлжээний хэвийн ажиллагаа хангагдана.