Сайтын бүтэц
11 33 08 44

Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар болон харьяа 23 хороодыг нийслэлийн нэгдсэн шилэн кабелийн сүлжээнд холболоо

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа 23 хороодыг нийслэлийн нэгдсэн өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбосноор өндөр хурдтай, найдвартай, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжоор хангагдлаа.

Төрийн үйлчилгээг анхан шатны нэгж болох хороодоос иргэдэд түргэн шуурхай үзүүлэх, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны байгууллагууд хоорондоо өндөр хурдны сүлжээгээр мэдээлэл солилцох, орчин үеийн ухаалаг тоног төхөөрөмж, системийн шийдлүүдийг нэвтрүүлэх, мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлсэн.

Ингэснээр утасгүй сүлжээ болон интернетийн үйлчилгээг хороодоос үзүүлж байсан үйлчилгээний нэр төрлийг Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн төрийн сан, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар зэрэг байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээг Баянгол дүүргийн 23 хороодод шууд үзүүлэх нөхцөл боломж бүрдсэн.