Сайтын бүтэц
11 33 08 44

Авто тээврийн хэрэгслийн нэгдсэн санг үүсгэх татвар, торгуулийг онлайнаар төлөх боломжтой боллоо

Иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон авто тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд нэг дороос өгөх боломжийг бүрдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай тэгш хүртээмжтэй хүргэхээр SmartCar цахим системийг нэвтрүүлсэн.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч та WWW.SMARTCAR.MN цахим систем болон ухаалаг утасны аппликейшнээр дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, татвар, торгууль, даатгал, техникийн үзлэг оншилгоог, төлбөр төлөлтийн түүхээ харах болон тээврийн хэрэгслийн татвар, aгаарын бохирдлын татвар, зам ашигласаны төлбөрөө орон зайг үл хамааран систем болон гар утасны аппликэйшн ашиглан онлайнаар төлөх боломжтой болсоноор иргэн таны цагийг хэмнэж тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо.