Сайтын бүтэц
11 33 08 44

Тайванийн Тайпэй хотод зохиогдсон “Ухаалаг хот дээд хэмжээний уулзалт-Олон Улсын экспо”-д оролцсон тайлан

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 15 ны өдрийн А/87 дугаар захирамжаар Тайванийн Тайпэй хотод зохиогдсон “Ухаалаг хот дээд хэмжээний уулзалт-Олон Улсын экспо”-д оролцохоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын дарга О.Чинзориг нар 2017 оны 2 дугаар сарын 19-24-ны өдрүүдэд томилолтоор ажиллаа.

Томилолтын зорилго:

Ухаалаг хот дээд хэмжээний уулзалт болон олон улсын экспод оролцож, хөгжиж буй ухаалаг засаглал, нийгмийг бий болгох арга замыг судлахаас гадна хотын удирдлагууд, харилцаа холбооны мэргэжилтнүүд, судлаачид харилцан санал солилцож, хотуудын тэргүүний туршлагаас хуваалцах.

Арга хэмжээ:   

“Ухаалаг хот дээд хэмжээний уулзалт-Олон Улсын экспо”-ийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

Улаанбаатар хотоос дурсгалын зүйлийг гардуулж, Тайпэй хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.

Томилолтын үр дүн: Тайванийн Тайпэй хотын Дэлхийн худалдааны төвд зохиогдсон “Ухаалаг хот дээд хэмжээний уулзалт-Олон Улсын экспо” нь 4 өдөр үргэлжилж, Үйлдвэрлэл, логистик, тээвэр, сэргээгдэх эрчим хүчний салбаруудын мэдээлэл технологийн үйлчилгээнүүд, эрчим хүчний үйлчилгээ, тээврийн үйлчилгээ болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хамарсан арга хэмжээ болсон. “Ухаалаг хот” дээд хэмжээний уулзалтад оролцож, тэргүүний техник, технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, “Ухаалаг хот” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, ETC /Electronic Toll connection/ буюу хурдны замын төлбөрийн системийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх тэргүүний туршлагыг судлаж, уулзалтын үеэр Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, мөн цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар товч танилцуулсан.

Бусад мэдээ

Тайванийн Тайпэй хотод зохиогдсон “Ухаалаг хот дээд хэмжээний уулзалт-Олон Улсын экспо”-д оролцсон тайлан

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 15 ны өдрийн А/87 дугаар захирамжаар Тайванийн Тайпэй хотод зохиогдсон “Ухаалаг хот дээд хэмжээний уулзалт-Олон Улсын экспо”-д оролцохоор Нийслэлийн

ДЭЛГЭРЭНГҮЙ »