Сайтын бүтэц
11 33 08 44

Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн сангийн сургалт явагдаж байна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хот төлөвлөлттэй холбоотой сэдэвчилсэн мэдээллийг багтаасан “Орон зайн мэдээлэлд суурилсан хот байгуулалтын дундын мэдээллийн нэгдсэн сан”-г бий болгож олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх  ажлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Нийслэлийн дундын мэдээллийн сан нь Орон зайн байршил дээр суурилан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, дэд бүтэц, статистикийн тоон мэдээллүүдийг харьцуулан дүн шинжилгээ хийн судалгаанд суурилж оновчтой шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх, иргэдийг хот төлөвлөлттэй холбоотой нээлттэй мэдээ, мэдээллээр хангах давуу талуудыг бий болгож байгаа юм.

Уг ажлын хүрээнд 2018 оны 7-р сарын 18-30-ны хооронд ОСНААУГ-ын 45 албан хаагчийг сургалтад хамруулж байна. Сургалтад хамрагдсан алба хаагчид газрын зургийн давхаргуудтай ажиллах, газрын зургийн бичиг баримтыг удирдах, мэдээллийн сан байгуулах, сервис файл гаргах, ArcGIS програм ашиглан веб аппликейшн үүсгэх чадвартай болох юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Бусад мэдээ

Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн сангийн сургалт явагдаж байна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хот төлөвлөлттэй холбоотой сэдэвчилсэн мэдээллийг багтаасан “Орон зайн мэдээлэлд суурилсан хот байгуулалтын дундын мэдээллийн нэгдсэн сан”-г бий болгож олон нийтийн хэрэглээнд

ДЭЛГЭРЭНГҮЙ »