Сайтын бүтэц
11 33 08 44

Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал

Зорилго: Иргэд, аж ахуй нэгжид нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, хүнд сурталгүй, ил тод, түргэн шуурхай хүрч үйлчилэх цахим үйлчилгээний портал юм.

 

Нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/107 дугаар захирамжийг батлуулсан.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээний бүрдэл материал багасгах шат дамжлагыг цөөрүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр онцгойлон анхаарч дэд ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна.

Төрийн үйлчилгээг цахимжуулах, хялбаршуулах зорилтын хүрээнд нийслэлийн 5 байгууллагын 55 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Үүнд:

  • Бүх төрлийн тусгай зөвшөөрөл
  • Боловсролын үйлчилгээ
  • Байгаль орчны үйлчилгээ
  • Газрын үйлчилгээ
  • Архивын үйлчилгээ
  • Аялал жуулчлалын үйлчилгээ зэрэг болно.

Дээрх байгууллагуудын цахимаар үзүүлэх боломжтой үйлчилгээний шат дамжлага, бүрдэл материалын судалгаанд үндэслэн процессыг дахин загварчлах ажлыг гүйцэтгэж байна.

 

Бусад мэдээ