Сайтын бүтэц
11 33 08 44

“ICT-Expo-2018” үзэсгэлэнгийн бүртгэл өнөөдрөөс эхэлнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2018” үзэсгэлэн 9-р сарын 30-наас 10-р сарын-1,2-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Үзэсгэлэнд оролцогчдын бүртгэл 9-р сарын 12-ноос 9-р сарын 25-ны өдрийг хүртэл www.ictexpo.mn сайтаар явагдана.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулдаг уг үзэсгэлэнг энэ жил Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор  12 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Бусад мэдээ