Сайтын бүтэц
11 33 08 44

Нийслэлийн төвийн 6 дүүргийн засаг даргын тамгын газар хүртэлх нэгдсэн шилэн кабелын үндсэн гол шугамыг өргөтгөлөө

Нийслэлийн нэгдсэн сүлжээний мэдээллийн аюулгүй байдал, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, нууцлал хамгаалалтыг бүрэн хангасан ухаалаг шийдлийг нэвтрүүлэх, шилэн кабелийн нөөц эх үүсвэр болон эмх цэгцтэй байдлыг бий болгох ажлын хүрээнд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй болон Хан-Уул дүүргээс нийслэлийн Дата төв хүртэлх шилэн кабелийн үндсэн магистралд орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан урсгал зардлыг хэмнэх, 6 дүүрэг харьяа 133 хороодод төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай нөөц эх үүсвэр бий болгосон.

Мөн Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн эвдрэл гэмтэлтэй байсан 17 хорооны шилэн кабелийн засвар үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж тус хороодын сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг ханган ажилласан.