Сайтын бүтэц
11 33 08 44

ЭРХЭМ ЗОРИЛГО

Байгууллагын эрхэм зорилго:
Бид мэдээллийн технологийн хөгжил дэвшил, оновчтой шийдлийг нэвтрүүлэн Улаанбаатар хотын хөгжлийн хурдасгуур байна.

2021 онд дэвшүүлсэн зорилт:

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг төрийн үйлчилгээний цахим мэдээллийн бүрэн бүтэн байдал, хамгаалалттай, хүртээмжтэй байдлыг баталгаажуулж мэдээллийн аюулгүй байдлыг стандарт, норм, дүрмийн дагуу ханган, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн тэгш, түргэн шуурхай хүргэхэд оршино. Энэхүү эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд дараах үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ:

  • Зохион байгуулалтын бүтцийн хувьд оновчтой байх
  • Шуурхай, бүтээмжтэй байх
  • Мэдлэг, чадварыг эрхэмлэх
  • Үр ашигтай байх
  • Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, баталгаатай байх
  • Ил тод байх.