Сайтын бүтэц
11 33 08 44

ТАНИЛЦУУЛГА, БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

Тус газар нь Засгийн газрын 2005 оны 01 дүгээр сарын 19 – ний 15 тоот тогтоолоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нэртэйгээр байгуулагдсан ба Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжаар 3 хэлтэс, 28 хүний бүрэлдэхүүнтэй батлагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийслэлийн хэмжээнд дэвшилтэт мэдээллийн технологийг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцаа холбооны чиглэлийн олон талт үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, дэмжих, нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагууд болон харъяа газруудын үйл ажиллагаанд “Цахим засаглал” – ыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллаж байна.

ТАНИЛЦУУЛГА

ЗАХИРГААНЫ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Нийслэл хотын хэмжээнд салбарын чиглэлээрхи аливаа үйл ажиллагааг сурталчлан таниулах, сургалт, семинарыг зохион байгуулах, байгууллагын гадаад харилцаа хамтын ажиллагаа, хууль эрх зүй хүний нөөц, цахим хуудсын мэдээллийн шинэчлэлт, програм хангамжийн хяналт болон газрын дотоод бичиг хэрэг хөтлөлт, архив, албан бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллах

СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлттэй уялдуулан Нийслэл хотын хэмжээнд бодлого, стратегийг төлөвлөх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавиж ажиллах

МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ, ТЕХНИК ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад холбоо, дохиолол, интернэт, дотоод сүлжээ, програм хангамжийн ажлуудыг хийж хэрэгжүүлэх, зохион байгуулах, хариуцан ажилладаг болон гэрээт байгууллагуудын техник хангамжийн дэд бүтэц, програм хангамжийн байнгын найдвартай үйл ажиллагаа, өөрчлөлт, шинэчлэлтийг хариуцан ажиллах

БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН