Шинэ Мэдээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд "Хувийн дугаар"-тай болно

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хувийн дугаар олгох тухай” А/126 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох, мэдээллийн системүүдийг нэгтгэх, уялдаа холбоог хангахад ашиглах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагуудыг харьяалал, чиг үүргийнх нь дагуу  хувийн дугаар олгох ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Дэлгэрэнгүй...

МТИШ-нд бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ

МТҮП-аас мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар /МТШХХГ/, Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран зохион байгуулдаг “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-нд бэлтгэх сургалтын бүртгэл эхэллээ. Дэлгэрэнгүй...

Болорсофт компани “CEBIT-2015″ МТ-ийн үзэсгэлэнд оролцохоор Герман улсыг зорилоо

2015 оны 3 сарын 16-20-ны хооронд Герман улсын Ханновер хотноо зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн том, мэдээлэл технологийн үзэсгэлэн болох “CEBIT-2015”-д Монгол улсаас анх удаа Болорсофт компани оролцохоор Герман улсыг зорилоо. Тус компани нь 2011 онд МТҮП-ийн инкубатораас гараагаа эхэлж, 2013 онд шилдэг төгсгөгч компани, 2014 шилдэг компаниар шалгарч байсан юм. Дэлгэрэнгүй...

“Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” захидал бичих уралдаан эхэллээ

Дэлхийн шуудан холбооны байгууллагаас 44 дэх жилдээ зохион байгуулж буй олон улсын захидал бичих уралдаанд Монгол улс оролцохоор хүсэлт гаргасан бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хороо санаачлан Нийслэлийн боловсролын газар, Монгол Шуудан ТӨХК-тай хамтран зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Энэхүү захидал бичих уралдааны зорилго нь дэлхийн улс орнуудын өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний чадварыг нэмэгдүүлэх, хүсэл мөрөөдлийг дэмжих, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, захидлын харилцааны соёлыг бий болгож, шуудангийн үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулахад оршдог билээ. Тэр ч утгаараа дэлхийн олон улс оронд үндэсний хэмжээнд тус уралдааныг зохион байгуулж шалгарсан бүтээлээ олон улсын уралдаанд оролцуулдаг. Жил жилийн захидал бичих сэдэв өөр байдаг бөгөөд энэ жилийн тухайд “Миний амьдрах мөрөөдлийн дэлхий”  сэдвээр зарласан юм.

“Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” сэдэвт захидал бичих уралдааныг Монгол орон даяар 15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж байгаа бөгөөд нийтдээ 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамарч байна. Дэлгэрэнгүй...


This page require Adobe Flash 9.0 (or higher) plug in.

This page require Adobe Flash 9.0 (or higher) plug in.

This page require Adobe Flash 9.0 (or higher) plug in.

Шилэн данс

shilbanner

  • Үйлдлийн систем : Linux w
  • PHP : 5.4.27
  • MySQL : 5.5.42-cll
  • Цаг : 10:12
  • Кеш : Идэвхгүй
  • GZIP : Идэвхгүй
  • Зочилсон : 1
  • Мэдээллүүд : 96
  • Вэб холбоос : 9
  • Нийтлэлийг үзсэн тоо : 17861
Өнөөдөр18
Өчигдөр21
Энэ 7 хоногт143
Энэ сард635
Нийт хандалт2731

Яг одоо 4 зочин байна.


Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар

Санал асуулга

Санал хүсэлт

Хаяг

Монгол улс

Улаанбаатар хот

Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9,

Бага тойруу - 15160

"Хангарди ордон" -ны 7-н давхар

 Утас: 11-330844

 Факс: 976-11330814  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Байршил