Сайтын бүтэц
11 33 08 44

11 дүгээр сарын 20-29-нд нийт 22,539 тээврийн хэрэгсэлд QR код олгожээ

Нийслэлийн Онцгой комиссоос сүүлийн 24 цагт хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Нийслэлийн хэмжээнд 24 цагт 3,559 хүнд шинжилгээ хийгдэж, батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдсэн.

Мөн орон нутгаас Нийслэлд ирж гацсан иргэдийг буцаах түр журам гарсны дагуу тэднийг шинжилгээнд хамруулж байгаа. Өчигдөр 11 мянга гаруй иргэнээс шинжилгээ авсан. Үүнд нийслэлийн Онцгой байдлын газар болон нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийт 80 гаруй ажилтныг нэмэлтээр ажиллууллаа. 

Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, Засгийн газрын 178 дугаар тогтоол, УОК-ын шийдвэр, нийслэлийн Засаг даргын 1242 дугаар захирамжийн хүрээнд зөвшөөрөгдсөн автомашинуудыг нийслэл рүү оруулах чиглэлтэй байна. Үүний дагуу Улаанбаатар хотоос 768 тээврийн хэрэгслээр 1,322 зорчигч гарсан бол нийслэл хот руу 782 тээврийн хэрэгслээр 1,420 зорчигч нэвтэрсэн. 

Мөн автомашинд QR код олгож, Улаанбаатар хотод зорчуулах шийдвэр гарсан. 11 дүгээр сарын 20-29-нд нийт 22,539 тээврийн хэрэгслийг QR код бүртгэлд оруулсан. QR кодтой холбоотой 18001200 тусгай дугаар ажиллуулж байна” гэлээ.

Түүнчлэн тэрбээр нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдаж байгааг онцлон, “94 чиглэлд 864 тээврийн хэрэгсэл 5,024 рейсээр нийт 82,307 зорчигч тээвэрлэсэн. Эцсийн буудал, дундын зогсоолд зогсохдоо нийт 1,100 гаруй удаагийн халдваргүйтгэл хийсэн. Мөн үйлчилгээ үзүүлж байхдаа иргэд хоорондын зай бариулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байна” гэв.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалтад 1,283 чиглэлд нийт 3,598 алба хаагч ажиллаж байгаа юм. Түүнлчэн сүлжээ дэлгүүрүүд, гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд иргэд хооронды зай бариулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж, хяналт тавьж байгаа юм.Энэ хүрээнд алба хаагчид 10,073 иргэн, 337 байгууллагад зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллажээ.

Нийслэлийн Онцгой комиссын 11-324207, 11-321731 утсанд нийт 767 санал хүсэлт ирсэн байна. Тодруулбал,

  • Зөвлөгөө мэдээлэл 269,
  • тусламж үйлчилгээ, шинжилгээтэй холбоотой мэдээлэл 103,
  • автомашины тусгай зөвшөөрөлтэй холбоотой 58,
  • орон нутгаас Улаанбаатар хотод ирэх хүсэлтэй 154,
  • хүнсний тээвэрлэлт, түгээлттэй холбоотой 7,
  • 119.mn сайттай холбоотой 62
  • бусад 38 санал хүсэлт ирсэнд зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллажээ.

Бусад мэдээ

11 дүгээр сарын 20-29-нд нийт 22,539 тээврийн хэрэгсэлд QR код олгожээ

Нийслэлийн Онцгой комиссоос сүүлийн 24 цагт хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Нийслэлийн хэмжээнд 24 цагт

ДЭЛГЭРЭНГҮЙ »