Сайтын бүтэц
11 33 08 44

Эцэг, эхчүүдэд зориулсан “UB school bus” аппликейшны танилцуулга хийгдлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд сургуулийн хүүхдийн автобусны “UB school bus” гар утасны аппликейшны талаар танилцуулга хийгдэв.

“UB school bus” ухаалаг гар утасны аппликейшн нь эцэг, эхчүүдэд зориулсан сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдийнхээ байршлыг хянах, тогтоох зорилготой аппликейшн юм. Эцэг, эхчүүд тус аппликейшнийг ашиглан сургуулийн автобусаар зорчигч бага ангийн сурагчдад олгосон NFC чип бүхий бугуйвчны баар код болон хүүхдийн мэдээллийг бүртгэнэ. Ингэснээр сурагчид автобусанд суух болон буух үедээ автобусанд байрлуулсан бугуйвчийг уншигч төхөөрөмжид ойртуулан уншуулах бөгөөд эцэг, эхчүүд “UB school bus” аппликейшнээс хүүхдийн автобусны хөдөлгөөн байршлын мэдээлэл болон хүүхдийн автобуснаас бууж, суусан мэдээллийг хянах боломжтой болох аж.

Хотын Захирагч С.Амарсайхан “Сургуулийн автобусны жолооч нарыг сургалтад хамруулах нь зүйтэй. Мөн сайн ажилласан жолооч нарт урамшуулал олгох асуудлыг холбогдох газрууд судал. Эцэг, эхчүүдэд аппликейшнтэй холбоотой мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн түгээж ажилла. Тухайн аппликейшнийг цаг үетэй нь нийцүүлэн шинэчилж хэрэгжүүл” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.

 НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Бусад мэдээ

Эцэг, эхчүүдэд зориулсан “UB school bus” аппликейшны танилцуулга хийгдлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд сургуулийн хүүхдийн автобусны “UB school bus” гар утасны аппликейшны талаар танилцуулга хийгдэв. “UB school bus” ухаалаг гар утасны аппликейшн

ДЭЛГЭРЭНГҮЙ »