Сайтын бүтэц
11 33 08 44

ШӨХТГ-т цахим худалдаатай холбоотой гомдол санал ирээгүй гэв

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас Олон Улсын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан “Цахим орчны хэрэглэгч-2018” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөлдөх уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй эрхлэгч 20 гаруй байгууллагын төлөөлөгч оролцсон юм. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Сүүлийн үед ухаалаг гар утас бий болсонтой холбогдуулан иргэд цахим худалдааг сонирхдог болж, байгууллагууд энэ чиглэлийн үйлчилгээг эрхэлдэг болсон байна. Энэхүү явуулж буй үйл ажиллагаанаас иргэд хохирох вий гэдгээс урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү зөвлөлдөх уулзалтыг бид хийж байгаа юм. Цахим худалдаатай холбоотой эрх зүйн орчин манай улсын хэмжээнд бүрдээгүй байна.

Үүнд ямар байгууллага хяналт шалгалт тавих, иргэдийн гомдол саналыг хэн барагдуулах зэрэг тодорхойгүй асуудлууд байна. Тийм учраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд иргэдийн саналыг аваад нэгтгэн шат шатны хэлэлцүүлгийг зохион байгуулж, Засгийн газарт өргөн барьж УИХ-аар батлуулах зорилтыг тавин ажиллаж байна. Уг хуульд цахим худалдаа үйлчилгээтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх талаарх асуудлуудыг тусгаж өгнө. 2017 он болон 2018 оны эхний хоёр сарын байдлаар ШӨХТГ-т цахим худалдаатай холбоотой гомдол санал ирээгүй. Хэдий ийм боловч цахим худалдаа дэлхий нийтээр хөгжиж буй болохоор энэ чиглэлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай” гэв.

Эх сурвалж: мэдээ.мн
                         Э.БҮҮВЭЙ

Бусад мэдээ

ШӨХТГ-т цахим худалдаатай холбоотой гомдол санал ирээгүй гэв

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас Олон Улсын Хэрэглэгчийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан “Цахим орчны хэрэглэгч-2018” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад төрийн болон төрийн

ДЭЛГЭРЭНГҮЙ »