Сайтын бүтэц
11 33 08 44

Нийслэл хотод ашиглагдаж байгаа болон цаашид шинээр суурилуулах теле хяналтын камерыг нэгдсэн системд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын гудамж, зам талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэх тухай тусгасан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан билээ. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан уг ажлын хэсэг Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр суурилуулсан гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зориулалт бүхий хяналтын камеруудын судалгаа гаргаж, орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэх талаар санал боловсруулах зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн өнөөдрийн хурлаар нийслэл хотод суурилуулсан теле хяналтын системийн өнөөгийн нөхцөл байдал, хяналтын камеруудын техникийн даалгавар, ашиглалт үйлчилгээнд хяналт тавих, хяналтын камеруудын мэдээллийг Хот байгуулалтын орон зайн дундын мэдээллийн санд оруулж, бүртгэлжүүлж байх,  шинээр суурилуулах теле хяналтын камер болон тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг хүлээн авах ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагыг оролцуулж ажиллуулах, теле хяналтын камеруудын стандартыг шинэчлэн боловсруулах зэрэг асуудлаар ярилцаж шийдэлд хүрлээ гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Бусад мэдээ

Нийслэл хотод ашиглагдаж байгаа болон цаашид шинээр суурилуулах теле хяналтын камерыг нэгдсэн системд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын гудамж, зам талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын

ДЭЛГЭРЭНГҮЙ »