Сайтын бүтэц
11 33 08 44

“Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод 24 цагаар иргэдэд мэдээлэл өгч байна

Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn  албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. Тухайлбал, олон нийтийн сүлжээний “Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод энэ сарын 11-ний өдрөөс 24 цагаар иргэд автомат болон оператортой холбогдох хэлбэрээр мэдээ мэдээллийг авах боломжтой болсон. 2021 оны 02 дугаар сарын 11-16-ны өдрийн байдлаар нийт 473 иргэн хандаж, мэдээлэл авсан байна. Тус хугацаанд нийт 285 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 188 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуусан асуултад мэдээлэл өгч ажилласан байна.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хуваарь, байршил, гэрээр ирж шинжилгээ авах эсэх тухай, зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь, хязгаарлалт тогтоогоогүй 14 чиглэлийн байгууллагын ажилтан, албан хаагчид хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож болох эсэх, нийтийн тээврийн үйлчилгээний маршрут, цагийн хуваарийн тухай, тухайн байршилд нийтийн тээврийн чиглэл явахгүй байгаа тухай, эмнэлгийн тусламж үйлчилгээний болон төрийн үйлчилгээний талаарх санал, гомдол, хүсэлтийг шуурхай хүлээн авч, оператор ажилтан зохих хариулт өгч ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

“Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод 24 цагаар иргэдэд мэдээлэл өгч байна

Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn  албан ёсны вэб, “Нийслэлийн

ДЭЛГЭРЭНГҮЙ »