Сайтын бүтэц
11 33 08 44

Мэдээллийн технологийн салбарын ХАМГИЙН ТОМ үзэсгэлэн “ICT EXPO-2020” өнөөдөр эхэлнэ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT-Expo-2020” аравдугаар сарын 09-өөс 11-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 14 дэх жилдээ зохион байгуулна.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас гадна АНУ-ын Элчин сайдын яам, Huawei, Facebook компани оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.

“ICT-Expo-2020” үзэсгэлэнгийн хүрээнд мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн асуудлыг хэлэлцэх “Цахим үндэстэн” хэлэлцүүлэг өчигдөр буюу аравдугаар сарын 08-ны өдөр Туушин зочид буудалд болсон.

Бусад мэдээ

Мэдээллийн технологийн салбарын ХАМГИЙН ТОМ үзэсгэлэн “ICT EXPO-2020” өнөөдөр эхэлнэ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ICT-Expo-2020” аравдугаар сарын 09-өөс 11-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болно. Үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа

ДЭЛГЭРЭНГҮЙ »