Сайтын бүтэц
11 33 08 44

Канад улс дроны тухай албан ёсны дүрэм журамтай болов

Канадын тээврийн департамент шинэ тээврийн хэрэгсэл хэмээн тодотгож болох дронд зориулсан дүрмийг гаргажээ.

Уг дүрэмд 250 гр-аас 25 кг хүртэлх жинтэй дроныг албан ёсоор бүртгүүлэх ёстой бөгөөд дрон жолоодох доод насыг 14 гэж заасан байна. Түүнчлэн дрон жолоодох эрхээ авахын тулд цахимаар шалгалт өгөх ёстой аж. Мөн олон хүнтэй газар жолоодох бол илүү нарийн шалгалтыг өгөх хэрэгтэй гэжээ.

Харин АНУ-ын дроны тухай дүрэмд 120 метрээс дээш эсвэл онгоцны буудал болон онцгой байдлын үед нисгэж болохгүй зэрэг заалтууд байдаг.

Канадын дроны тухай журам 6-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх бөгөөд заагдсан шаардлагыг хангаагүй хувь хүн 3,000, албан байгууллага 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний торгууль төлөх гэнэ.

Энэхүү журам хэвлэл мэдээллийн салбарынхан болон кино бүтээгчдэд сөрөг үр дагавар дагуулж мэдэх хэдий ч дрон иргэдийн амар тайван байдлыг алдагдуулсан тохиолдлууд энэ төрлийн хууль дүрэм байх хэрэгтэйг сануулж байгаа юм. Жишээлбэл, өнгөрсөн 12-р сард Английн Gatwick онгоцны буудлын нислэгүүд дроноос болж хойшлогдож байсан билээ.

Эх сурвалж: gogo.mn

Бусад мэдээ