Сайтын бүтэц
11 33 08 44

Дата хэрэглээ 2015-2017 онд 2.5 дахин нэмэгджээ

Үүрэн холбооны 3G хэрэглэгчдийн үүсгэсэн дата хэрэглээ 2015 онд 10,481 терабайт байсан бол 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 26,354 терабайт болж, 2.5 дахин нэмэгджээ. Гар утас хэрэглэгчдийн зөвхөн нэг сарын дата хэрэглээ 2015 онд 1,098.6 терабайт байсан бол 2017 онд 2,544 болж өсчээ. Харин LTE хэрэглэгчийн үүсгэсэн дата 2017 онд 11,533 терабайт хүрсэн байна. LTE хэрэглэгчдийн дата хэрэглээ 2017 оны эхний сард 403 терабайт байсан бол оны сүүлч гэхэд бараг гурав дахин өсч, 1,679 терабайт болжээ.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар Монгол Улсад үйл ажллагаа явуулж буй үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо 3,886,200-д хүрсэн байна. Энэ нь өмнө онтой харьцуулахад  14 орчим хувиар өссөн дүн юм. Үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо ийнхүү Монгол Улсын нийт хүн амын тооноос өндөр байгаа нь нэг хүн нэг ба түүнээс дээш утас ашиглаж буйтай холбоотой аж.

Тэдний 2,439,236 нь ухаалаг утас ашигладаг бол дата хэрэглэгчдийн тоо 2,625,685 байна. 2009 оныг бодвол гар утас хэрэглэгчийн тоо даруй 2.3 дахин нэмэгдсэн бол ухаалаг утас хэрэглэгчдийн тоо 2016 оноос 3.5 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хороо

Бусад мэдээ